https://cdn.zochil.shop/c73b4741-71cf-43b5-9e71-04311c278039_t1500.jpg

Нүд

Эмнэлзүйн тохиолдол 11

Дэлгэрэнгүй

1 дүгээр хэлбэрийн нейрофиброматозоор өвдсөн 40 настай эрэгтэй жил бүрийн нүдний ээлжит үзлэгт иржээ. Үзлэгээр 2 нүдний солонгон бүрхүүл дээр хил хязгаар нь тодорхой олон тооны бор шаргал толбонууд харагдаж байна. Онош юу байж болох вэ?

1. Брашфилдийн толбууд (Brushfield spots)

2. Солонгон бүрхэвчийн меланома (Iris melanoma)

3. Лишийн зангилаанууд (Lisch nodules)

4. Солонгон бүрхүүл дээрх олон тооны жижиг толбууд (Multiple iris nevi)

5. Саркойдын шалтгаант увеит (Sarcoid-associeted uveitis)

Зөв хариулт: 3. Лишийн зангилаанууд (Lisch nodules)

Лишийн зангилаанууд (Lisch nodules) бол 1 дүгээр хэлбэрийн нейрофибротматозтой өвчтөнүүдэд элбэг тохиолддог меланоцитын мэнгэ (hamartoma) юм. Энэ нь нас ахих тусам нэмэгдэх хандлагатай байдаг. Солонгон бүрхүүл дээрх жижиг толбууд( iris nevi) голдуу бүрхүүлтэй ижил түвшинд эсвэл үл ялиг товойсон, хил хязгаарын хувьд тодорхой бус байдаг бол Лишийн зангилаанууд нь гадаргуугаас товойсон, хил хязгаар нь тодорхой, олон тоотой байдаг онцлогтой. Эдгээр нь 1 дүгээр хэлбэрийн нейрофиброматозын оношилгооны шалгуурын нэгээхэн хэсэг болдог ба ялангуяа тухайн өвчний шинж тэмдэг цөөн илэрч буй залуу өвчтөнүүдэд оношийг батлахад ач холбогдолтой шалгуурууд юм.Лишийн зангилаанууд зовуурь шаналгаа өгөөд байдаггүй, нүдний өвчний хүндрэл гэж үздэггүй учраас эмчлэх шаардлагагүй гэж үздэг. Тиймээс жил бүр нүдний хяналтын үзлэгт хамрагдаж, нейрофиброматозыг эмчилдэг багийн хяналтанд байхыг зөвлөдөг.

Эх сурвалж: https://www.nejm.org/image-challenge?ci=20220127&fbclid=IwAR1PpNNMYOAHs3y3fLmDYW495kn7ForvOfQ0xOF7tm9mvYa4yQgyJtfOZQo

2024 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.