https://cdn.zochil.shop/7a6f5e85-9370-43fc-9d96-dc9a3d85855c_t1500.jpg

Асуулт&Хариулт

Асуулт & хариулт 11

Дэлгэрэнгүй

Дараах эмүүдийн альнаас бусад нь төмсөгний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

A. Циклофосфамид

B. Кетоконазал

C. Метопролол

D. Преднизолон

E. Спринолактон

Зөв хариулт: С

Олон эмүүд төмсөгний үйл ажиллагаанд янз бүрийн механизмаар сөрөг нөлөө үзүүлдэг. Циклофосфамид тун, хэрэглэсэн хугацаанаас хамаарч үрийн шингэний жижиг сувгуудыг гэмтээж, ууж эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дотор азоосперми үүсгэдэг. Өвчтөнүүдийн тал орчим хувьд эмийг зогсоосноос хойш эргээд сэргэдэг. Кетоконазал тестостероны нийлэгжлийг саатуулдаг. Спринолактон андрогены үйлдлийг хориглосноор гинекомасти үүсгэдэг. Глюкокортикоидууд нь гипоталамус өнчин тархины үйл ажиллагааг дарангуйлах замаар гипогонадизмд хүргэдэг. Бета блокаторууд бэлгийн сулралд оруулах боломжтой хэдий ч төмсөгний үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг нь батлагдаагүй. Хуучин бета блокаторууд болох пропранолол, тимол хэрэглэдэг өвчтнүүдэд бэлгийн сулрал үүссэн талаар мэдээлэл их байдаг.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.