https://cdn.zochil.shop/b643902d-abfb-41d1-9090-f69a4dc51c83_t1500.jpg

Асуулт&Хариулт

Асуулт & хариулт 8

Дэлгэрэнгүй

Бөөрний архаг эмгэгтэй өвчтөнд эритропоэтин эмчилгээ хийх талаар аль нь үнэн зөв бэ?

A. Эритропоэтин эмчилгээний зорилго нь гемоглобины концентрацийг 10-11.5 г/дл байлгах.

B. Эритропоэтин эмчилгээний зорилго нь гемоглобины концентрацийг хэвийн хэмжээнд байлгах.

C. Эритропоэтин эмчилгээг эхлэхээс өмнө даршилсан улаан эс сэлбэхийг зөвлөнө.

D. Эритропоэтин эмчилгээ хийснээр зүрх судасны хүндрэлүүдээс сэргийлнэ.

Зөв хариулт А

Бөөрний архаг эмгэгтэй өвчтөнүүдийн 68 хүртэлх хувьд цус багадалт илэрдэг ба эмнэлэгт хэвтэх, когнитив үйл ажиллагаа алдагдах, зүрх судасны өвчлөл болон нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Бөөрний үйл ажиллагаа алдагдах тусам цус багадалтын зэрэг нэмэгдэж байдаг тул, өвчтөний хяналтыг хийж цаг алдалгүй арга хэмжээ авах нь чухал болохыг онцолсон байна.

Эритропоэтин эмчилгээг цус багадалттай бөөрний архаг эмгэгтэй өвчтөнд цус багадалтын шинж тэмдгүүдийг багасгах, цус сэлбэхээс зайлсхийх зорилгоор хэрэглэдэг.

2012 оны (KDIGO) удирдамжийн дагуу цус багадалттай бөөрний архаг эмгэгтэй насанд хүрсэн хүнд гемоглобины концентрацийг > 11.5 г/дл, эсвэл хүүхдэд > 12.0 г/дл-с дээш барихын тулд эритропоэтин эмчилгээг хэрэглэхгүй гэж заасан.

Эпидемиологийн судалгаагаар цус багадалтыг бүрэн засах нь ач холбогдол бага бөгөөд энэ нь цус харвах, нас баралт нэмэгдэх, зүрх судасны талаас илрэх гаж нөлөөг ихэсгэдэг болохыг баталсан.

Даршилсан улаан эсийг сэлбэх нь цус багадалтыг хурдан засдаг ч үүнтэй холбоотой эрсдэлүүд их байдаг. Ялангуяа эрхтэн шилжүүлэн суулгах боломжтой өвчтөнүүдэд маш хянамгай хандах хэрэгтэй.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.