https://cdn.zochil.shop/ddb06aab-f2b1-48fa-b952-9adecdd83295_t1500.jpg

Асуулт&Хариулт

Асуулт & хариулт 6

Дэлгэрэнгүй

Дараах титэм судасны эмгэгийн эрсдэлт хүчин зүйлүүдээс алийг нь засахад өвчтөнд хамгийн хурдан өөрчлөлт үзүүлэх вэ? Яагаад?

A. Чихрийн шижин

B. Тамхи татах

C. Гипертензи

D. Гиперлипидеми

E. Илүүдэл жин

Зөв хариулт В

Тамхинаас гарах нь хамгийн хурдан үр дүнд хүргэдэг эрсдэлт хүчин зүйл бөгөөд титэм судасны эмгэгтэй өвчтөний тавиланг сайжруулж байдаг. Тамхи татахаа болиод 1 жилийн дараа титэм судасны эмгэгийн эрсдэл 50%-р буурдаг бол 2 жилийн дараа гэхэд эрсдэл 90%-р буурдаг байна.

Тамхи татдаг хүмүүст зүрхний шигдээсийн эрсдэл нь тамхи татдаггүй хүнийхээс 2 дахин их байдаг. Мөн дам тамхидалт нь зүрх судасны эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Өвчтөн хэр удаан, хэр их тамхи татдаг байснаас үл хамааран тамхиа хаясан хором бүрээс эерэг өөрчлөлт авч ирдэг.

Дараах 5A аргаар өвчтөндөө тамхинаас гарахад нь тусалж байгаарай

Зарим судалгаануудын үр дүнг (Зураг 2,3) хавсаргав.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.