https://cdn.zochil.shop/7988a776-ee6a-4edd-9898-dbb9ab6eab77_t1500.jpg

Асуулт&Хариулт

Асуулт & хариулт 5

Дэлгэрэнгүй

Дараахаас аль нь титэм судасны эмгэгийн эрсдлийг хамгийн их нэмэгдүүлэх вэ?

A. Триглицерид ихсэх.

B. Нийт холестерины хэмжээ ихсэх.

C. Өндөр нягтралтай липопротейн (HDL) буурах.

D. Бага нягтралтай липопротейн (LDL) ихсэх.

E. Таргалалт

Зөв хариулт D

Бага нягтралтай липопротейн (LDL) ихсэх нь липидийн үзүүлэлтүүдээс хамгийн аюултайд тооцогддог. Өндөр нягтралтай липопротейны (HDL) түвшин буурах эсвэл триглицеридын түвшин ихсэх нь тодорхой хэмжээнд эрсдлийг нэмэгдүүлж, урт хугацаандаа тавиланд муугаар нөлөөлөх боловч бага нягтралтай липопротейн (LDL) ихэссэнтэй адил тавиланд муугаар нөлөөлдөггүй. Зөвхөн триглицеридын ихсэлтийг эмчлэх нь бага нягтралтай липопротейны (LDL) ихсэлтийг бууруулсан шиг үр нөлөөтэй биш юм. Таргалалт, ялангуяа хэвлийн таргалалт нь зүрх судасны шалтгаант нас баралттай хамааралтай гэж үздэг. Гэсэн хэдий ч таргалалтын үр дагавар нь гиперлипидеми, чихрийн шижин, даралт ихсэлт зэрэг бусад эмгэгүүдтэй холбоотой байдаг.

Монголын дислипидемийн оношилгоо эмчилгээний заавар

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.