Хаах
Бидний тухай
Сургалт
Мэдээлэл
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Подкаст
Видео
Мэдээ
Холбоо барих
Түгээмэл асуултууд
Бүгд
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Бусад
Подкаст
Видео
Нэвтрэх
Image challenge
Image challenge 18
Дэлгэрэнгүй
Доорх зургийг хараад зөв оношийг сонгоно уу?
A. Одлог тууралт (Spider angioma)
B. Удамшлын шалтгаант цусархаг телангиэктази (Hereditary hemorrhagic telangiectasia)
C. Идээт гранулома (Pyogenic granuloma)
D. Зангилаат меланома (Nodular melanoma)
E. Интоор төст гемангиома (Cherry hemangioma)
Зөв хариулт: A
Архины шалтгаант төгсгөлийн шатандаа орсон элэгний өвчтэй 55 настай эрэгтэй элэг шилжүүлэн суулгахаар шинжилгээнд хамрагдсан байна. Тэрээр шимэгддэггүй асциттай болон элэгний энцефалопати болж байсан. Бодит үзлэгээр булчингууд атрофи болсон, шаралсан, асциттай, арьсан дээр нь олон тооны одлог тууралтууд гарсан байв (Зураг А). Найман сарын дараа өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдэж, MELD (Model for End-Stage Liver Disease) шалгуураар 21 оноотой үнэлэгдсэн байна (тус шалгуур 6-40 оноотой бөгөөд оноо их байх тусам өвчний явц хүнд байгааг илтгэнэ). Элэг шилжүүлэн суулгаснаас зургаан сарын дараа өвчтөн эрхтэн системийн үйл ажиллагаанууд хэвийн, халдварын ямар нэгэн шинж тэмдэггүй, эмнэлзүйн хувьд тогтвортой байсан бөгөөд одлог тууралтууд ихэнх нь арилсан.
Одлог тууралт эрүүл хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд гарч болдог. Онцлог нь тууралт цөөн бөгөөд эстрогений түвшин хэвийн болох үед өөрөө аяндаа арилдаг. Харин одлог тууралт олон тоотой гарах нь элэгний архаг өвчний үед түгээмэл тохиолддог бөгөөд төвийн артериол судаснаас олон жижиг венулууд аалзны хөл шиг цацарч гарсан байдаг учраас аалз шиг тууралт ч гэж нэрлэдэг. Үүсдэг механизмыг нь артериолын тэлэгдэл, судасны эндотелийн өсөлтийн фактор, архины шууд нөлөө, элгэн дэх бодисын солилцооны хангалтгүй байдлаас үүдэлтэй эстрогений илүүдэл зэрэг судасны шалтгаант хүчин зүйлүүдээс үүссэн шинэ судасжилт гэдгээр тайлбарладаг.
Эх сурвалж: NEJM

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч
платформ.
×
Бүтээгдэхүүн сагсанд амжилттай нэмэгдлээ.
Захиалах
×
Та Facebook хаягаа ашиглан манай системд нэвтэрнэ үү.
Facebook