https://cdn.zochil.shop/dfe5a5fc-a6bd-4c2a-ad4d-669cb651c104_t1500.png

Image challenge

Image challenge 16

Дэлгэрэнгүй

31 настай эрэгтэй цээжээр өвдөөд байна гэсэн зовиуртай хүлээн авахаар иржээ. ЗЦБ хийж хархад ийм байна. Юу сэжиглэж байна вэ?

a.Гипертрофийн кардиомиопати

b.Уушигны эмболизм

c.Веллен синдром

d.Бругада синдром

e.Гипокалеми

31 настай чихрийн шижин хэв шинж 2-той, тамхичин эрэгтэй 4 хоногийн өмнөөс багахан ачаалал авахаар л цээжээр өвдөөд байна гэсэн зовиуртай хүлээн авахаар иржээ. ЗЦБ-т урд ханын холболтуудад Т шүд урвуу болж хажуу ханын холболтуудад 2 фазтай бичигдсэн байгаа нь Веллен синдром (Wellens' syndrome) илүүтэй сэжиглэхээр байна. Энэ нь зүүн титэм артерийн урд уруудах салааны нарийсалтай холбоотой илэрдэг. (V1 дээр гарсан артифакт Веллен синдромтой хамаагүй) . Улмаар эхлээд тропонин үзхэд 0.07 нг/мл (0-0.03 нг/мл) байснаа 6 цагийн дараа 0.58 нг/мл болж ангиод орохын өмнө 0.79 нг/мл болж өссөн. Эмнэлэгт ирсэнээс хойш 12 цагийн дараа титмийн ангиографт хийхэд зүүн өмнөх уруудах салаа (LAD) дунд хэсэгтээ 95% нарийссан байв(баруун талын зураг). Ингээд ангиопласти хийж эмтэй стент тавьж амжилттай эмчлэв (зүүн талын зураг). Цаашид сахарын хяналт, тамхийг хаях зөвлөлгөө өгч эмийн эмчилгээтэй, гадуур нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахаар тохирч эмнэлэгээс гаргав.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.