https://cdn.zochil.shop/5e51affc-242a-416b-8e33-4d8db2f583c5_t1500.png

Image challenge

Image challenge 13

Дэлгэрэнгүй

Онош юу байж болохоор байна вэ?

A. Гахайн хавдар (Parotitis)

B. Гадна чихний үрэвсэл

C. Могойн яр (Herpes zoster)

D. Фрейн хам шинж (Frey’s syndrome) 

E. Шүлсний булчирхайн аденома (Parotid adenoma)

30 настай эрэгтэй зүүн талын шүлсний булчирхайнаас хэлбэр, хэмжээ, бүтэц нь янз бүр (pleomorphic) аденом авхуулсан. Мэс заслын дараа ямар нэгэн хүндрэл гараагүй. Хагалгаанаас 2 сарын дараа гэнэт хоол идэх үед зүүн хацар нь нойтон болсон. Паротидэктомийн сорвиноос шүлс шүүрч байна гэж таамаглан яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр очсон. Үзлэгээр: шарх сайн эдгэрсэн, фистул үүссэн гэхээр шинж илрээгүй /Зураг A сумаар заасан/. Фрейн хам шинж сэжиглэж нимбэгний сорил хийсэн.Өвчтөн зүсэм нимбэг идсэний дараа зүүн чих болон шанаа хэсэг улайж, хөлөрсөн тул оношийг батлав /Зураг В сумаар заав/. Тэрээр ямар ч эмчилгээ хийлгээгүй. Хурц амтанд хөлрөх буюу Фрейн хам шинж нь гэмтэл, туяа эмчилгээ гэх мэт олон шалтгаанаар ургал мэдрэлийн систем гэмтсэнээс үүсдэг боловч хамгийн гол шалтгаан нь паротидэктомийн дараах хүндрэл байдаг. Одоогоор хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн механизм бол арьсны симпатик рецепторуудад парасимпатик холинерги мэдрэлийн тархалт бий болж гаж нейронууд шинээр үүссэнээс энэхүү хам шинж үүсдэг гэж үздэг.              

Эх сурвалж: NEJM  

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.