https://cdn.zochil.shop/3881ffaa-9fd0-4cd1-a555-e131602095b5_t1500.jpg

Image challenge

Image challenge 12

Дэлгэрэнгүй

Энэ өвчтөний гарын алга, хөлийн улны өнгө өөрчлөгдсөн тул үзүүлэхээр иржээ. Хоол ундны талаас ойрд илэрхий өөрчлөгдсөн зүйл байхгүй, сийвэнгийн креатинин, тироксин, билирубины хэмжээ хэвийн байв. Хамгийн магадлалтай онош аль нь вэ?

A.    Чихрийн шижин

B.    Витамин В 12-н дутагдал

C.     Амиадароны хордлого

D.    Гиперлипидеми, III хэлбэр

E.     Тэмбүү

55 настай эрэгтэйн гарын алга, хөлийн улны өнгө 1 сарын өмнөөс шарласан (сумаар, баруун гарын алгыг зүүн талд байрлах хэвийн үеийн алгатай харьцуулсан). Чихрийн шижин өвчин 1 сарын өмнө оношлогдсон. Нүдний салст шарлаагүй. Өлөн үеийн сахар 293 мг/дл (16.2 ммол/л), сахарын 3н сарын дундаж HbA1C 12.8% байсан. Сийвэнгийн чөлөөт тироксин, билирубины хэмжээ хэвийн хэмжээнд байв. Тэрээр лууван, хулуу, ногоон шош зэрэг каротеноор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэггүй гэнэ. Арьсны өнгө шарлах шалтгаануудад каротенеми, бамбайн дутагдал, чихрийн шижин, элэгний эмгэг, бөөрний эмгэгүүд ордог. Энэ нь чихрийн шижинтэй өвчтөнүүдэд ховор тохиолддог. Ерөнхийдээ үүнийг каротенемитэй холбоотой гэж үздэг ч мөн сахаржилтаас үүсэх эцсийн бүтээгдэхүүнүүд (AGEs) -тэй холбоотой байж болох юм. Тухайн өвчтөн сахар бууруулах эмэн эмчилгээнд 1 жилийн дараа HbA1C 7.0% хүртэл бууруулж, гарын алга, хөлийн улны шар өнгө арилсан. 

Эх сурвалж: https://www.nejm.org/image-challenge?ci=20060928&startFrom=753&page=48

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.