https://cdn.zochil.shop/9ec5d59f-e9cd-4784-af64-aff59ca42834_t1500.jpg

Image challenge

Image challenge 6

Дэлгэрэнгүй

Өмнө нь уушгины том эсийн нейроэндокрин хавдар (large-cell neuroendocrine carcinoma)-аар өвдсөн 50 настай эрэгтэй 5 хоногийн өмнөөс амьсгаадах, цээжээр өвдөх, ханиах зовиурууд илэрсэн тул эмнэлэгт ханджээ. Бодит үзлэгээр баруун уушгины доод хэсгээр амьсгал сул сонсогдох ба шингэн юм уухаар ханиаж байв. Онош аль нь вэ?

  • Цагаан улаан хоолойн фистул (Bronchoesophageal fistula)
  • Аспирацын хатгаа (Aspiration pneumonia)
  • Залгиурын псевдодивертикул (Pharyngeal pseudodiverticulum)
  • Зинкерийн дивертикул (Zenker’s diverticulum)
  •  Ходоод улаан хоолойн сөргөө өвчин (Gastroesophageal reflux disease)

Зөв хариулт бол: Цагаан улаан хоолойн фистул.

50 настай эрэгтэй 5 хоногийн өмнөөс амьсгаадах, цээжээр өвдөх, ханиалгах зовиурууд илэрсэн тул ЯТТ-т ирэв. Эмнэлэгт ирэхээс 15 хоногийн өмнө уушгины том эсийн нейроэндокрин хавдар тархинд үсэрхийлсэн байна гэсэн онош гарчээ. Үзлэгээр хүчилтөрөгчийн сатурац өрөөний агаарт 93%, баруун уушгины доод хэсгээр амьсгал суларсан байлаа. Шингэн юм уухаар ханиаж байв. Цээжний КТ хийж харахад 2 талд тархмал уушгины завсрын эдийн нэвчдэс,улаан хоолойн дунд гуравны нэг хэсгийг ороосон уушгины үүсгэвэр тодорхойлогдов. Хүнд хэлбэрийн амьсгалын цочмог хам шинжийг үүсгэгч (SARS-CoV-2)-ийг шалгахад сөрөг гарсан. Тодосгогч бодистой улаан хоолойн рентген зураг авч харахад тодосгогч бодис улаан хоолойноос цагаан хоолойн баруун салаа руу орж, өвчтөн ханиалгах үед трахиа болон цагаан хоолойн баруун гол салааруу өгсөж орж байв. (Бичлэг үзэх). Ингээд уушгины хавдрын шалтгаант цагаан улаан хоолойн фистул байгаа нь батлагдав. Улаан хоолойд бүрхүүлтэй өөрөө тэлэгддэг метал стент тавьснаар өвчтөний цээжээр өвдөх, ханиалгах зовиур багассан. Хими эмчилгээ эхэлсэн боловч өвчтөн хөнгөвчлөх эмчилгээнд шилжиж 4 долоо хоногийн дараа нас баржээ.

Эх сурвалж: NEJM Image challenge

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.