https://cdn.zochil.shop/6c571570-c66d-4b2d-a7ca-d6ebe4f24d3e_t1500.jpg

Эх барих, эмэгтэйчүүд

Эмнэлзүйн тохиолдол 25

Дэлгэрэнгүй

23 настай хэвийн явцтай жирэмсэн эмэгтэй жирэмсний товлолт хяналтандаа ирсэн. Жирэмсний 10 долоо хоногтойдоо анх хяналтанд орсон. Тэрээр одоогоор 16 дахь долоо хоногтой байна. Тухайн эмэгтэйд шинж тэмдэггүй бактерури-н оношлогоо, эмчилгээ хийлгэх талаар ямар зөвлөмж өгөх вэ?

A. Сүүлийн гурван сард л шинжилгээнд хамрагдаж, эмчилгээ хийлгэнэ.

B. Энэ үед шээсний нянгийн өсгөвөрийн шинжилгээнд хамрагдах ёстой ба шинж тэмдэг илрээгүй бол эмчлэхгүй.

C. Энэ үед шинжилгээнд хамрагдаж, нянгийн өсгөвөр эерэг гарсан тохиолдолд эмчлүүлэх шаардлагатай.

D. Энэ үед, мөн сүүлийн гурван сард шинжилгээнд хамрагдах ёстой. Хоёр шээсний нянгийн өсгөвөр эерэг гарсан тохиолдолд л эмчилгээг хийхийг зөвлөж байна.

E. Шээсний замын халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх хавсарсан эмгэггүй бол түүнийг шинжилгээнд хамруулах шаардлагагүй.

Зөв хариу: C

Хэсгийн болон системийн халдварын шинж тэмдэггүй өвчтөнд шээсний шинжилгээнд бактери илэрсэн тохиолдолд шинж тэмдэггүй бактериури гэж үздэг. Шинж тэмдэггүй бактериуриг тодорхойлох оношлогооны хэмжигдэхүүн нь шээс хэвийн ялгарах өвчтөнд >105 колони үүсгэх нэгж (CFU)/мл, катетертэй өвчтөнд >102 CFU/мл байна. Жирэмсэн эмэгтэйчүүд, урологийн мэс засал хийлгэж буй өвчтөнүүд , дархлаа дарангуйлагдсан болон бөөр шилжүүлэн суулгасан өвчтөнүүдээс бусад тохиолдолд шинж тэмдэггүй бактериуриг эмчлэх нь шинж тэмдгийн халдвар, хүндрэлийн давтамжийг бууруулдаггүй. Жирэмсэн эмэгтэйд шинж тэмдэггүй бактериури илрүүлэх шинжилгээ, эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Учир нь шинж тэмдэггүй бактериуритэй жирэмсэн эмэгтэйчүүд дутуу төрөлт, ургийн перинаталь эндэгдэл, жирэмсэн үеийн пиелонефрит зэрэг үүсэх эрсдэлтэй байдаг. Мета-анализаар жирэмсэн эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй бактериуриг эмчлэх нь пиелонефрит үүсэх эрсдлийг 75% бууруулдаг болохыг тогтоожээ.

Дэлгэрүүлж унших бол: https://www.uptodate.com/contents/urinary-tract-infections-and-asymptomatic-bacteriuria-in-pregnancy?search=pregnancy%20asymptomatic%20bacteriuria&source=search_result&selectedTitle=1~73&usage_type=default&display_rank=1

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.