Хаах
Бидний тухай
Сургалт
Мэдээлэл
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Подкаст
Видео
Мэдээ
Холбоо барих
Түгээмэл асуултууд
Бүгд
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Бусад
Подкаст
Видео
Нэвтрэх
Эх барих, эмэгтэйчүүд
Эмнэлзүйн тохиолдол 20
Дэлгэрэнгүй
36 настай эмэгтэй арьс загатнана гэнэ. Өмнө нь 2 удаа зулбасан, одоо 34 долоо хоногтой анхны жирэмсэн. Хоёр долоо хоногийн өмнөөс арьс загатнаж эхэлсэн ба гэрээр загатналт намдаах түрхлэг түрхсэн. Эхэндээ гарын алга, хөлийн улаар эхэлсэн боловч удалгүй бүх биеэр загатнаж эхэлсэн. Нүүр цэвэрлэгч, гар нүүрийн савангаа сольсон эсэхийг мэдэхгүй, гэр бүлд нь өөр загатнах зовуурь илэрсэн хүн байхгүй гэнэ.
Бодит үзлэгт:
Харж ажиглахад эмгэг өөрчлөлтгүй. Артерын даралт 118/76 мм МУБ. Зүрхний цохилт 1 минутанд 82 удаа. Цөөн тооны маажуурын шархыг эс тооцвол нүүр, их бие, мөч, гар хөлөөр нүдэнд харагдах тууралтгүй. Умайн ёроолын өндөр 34.5 см. Умай зөөлөн, эмзэглэлгүй. Ургийн түрүүлсэн хэсэг толгой 4/5 тэмтрэгдэнэ.
Асуултууд:
• Ямар онош тавих вэ?
• Дараагийн хийх шинжилгээ болон авах арга хэмжээ юу вэ ?
• Таны тавьсан онош жирэмслэлтэнд хэрхэн нөлөөлөх вэ?
Хариулт
Тухайн эмэгтэйд жирэмсний үеийн цөс зогсонгошилын (OC) шалтгаант зовуурь илэрсэн. Энэ нь жирэмслэлттэй холбоотой үүсдэг ба элэгнээс цөс ялгаралт буурч сийвэнгийн цөсний хүчил ихэсч илэрдэг. Голдуу жирэмсний сүүлийн гурван сард үүсдэг. Загатнах зовуурь өөрт нь маш хэцүү байдаг. Зарим хүнд тохиолдолуудад элэгний болон бүлэгнэлтийн үйл ажиллагаа алдагддаг. Нэмэлт шинжилгээ хийж HELLP хам шинж (гемолиз, элэгний эсийн задрал, тромбоцитопени, пре-еклампси-н хүнд хэлбэр) болон элэгний үрэвслийг ялган оношлох хэрэгтэй. Цөсний чулуу зэрэг бусад бөглөрөлийн шалтгааныг үгүйсгэхийн тулд хэт авиан шинжилгээ хийх хэрэгтэй.
Эхэд удаан хугацаанд аюултай нөлөө үзүүлэхгүй. Харин урагт илүү аюултай бөгөөд жирэмсний үеийн цөс зогсонгошил болон амьгүй төрөлт өндөр хамааралтай байдаг.
Нэмэлтээр хийх шинжилгээ:
Элгэн доторх цөсний бөглөрөлийг ялган оношилохын тулд элэгний хэт авиан шинжилгээ хийх хэрэгтэй. Ургийн хэт авиан шинжилгээ хийж болох юм.
Авах арга хэмжээ:
Хлорфенаминд (антигистамин) шинж тэмдэг намддаг.Урсодеоксихолын хүчил (урсомон, урсофалк ) нь сийвэнгийн цөсний хүчлийг бууруулдаг тул хүнд тохиолдолуудад загатналтыг намдаахын тулд эмчилгээнд хэрэглэнэ.
Витамин К-г (бүлэгнэлтийн факторууд өөрчлөлттэй тохиолдолд) эх болон ургийн цус алдалтаас сэргийлж ууж хэрэглэнэ.
Төрсний дараах зөвлөгөө:
Төрсний дараа эхийн элэгний үйл ажиллагаа буцаж хэвийн болдог. Гэвч дараагийн жирэмслэлтэнд (50 %) дахин тохиолдож болзошгүйг эхэд тайлбарлаж анхааруулж хэлсэн байх.
Түлхүүр ойлголтууд
• Жирэмсний цөс зогсонгошилоос шалтгаалж жирэмсэн үеийн арьс загатналт үүсдэг
• Хүнд тохиолдолуудад эхийн элэгний болон бүлэгнэлтийн үйл ажиллагаа алдагддаг. Энэ нь урагт илүү эрсдэлтэй байдаг.
• Дараагийн жирэмслэлтэнд дахин тохиолдох (50%) магадлал өндөртэй байдаг.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч
платформ.
×
Бүтээгдэхүүн сагсанд амжилттай нэмэгдлээ.
Захиалах
×
Та Facebook хаягаа ашиглан манай системд нэвтэрнэ үү.
Facebook