Хаах
Бидний тухай
Сургалт
Мэдээлэл
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Подкаст
Видео
Мэдээ
Холбоо барих
Түгээмэл асуултууд
Бүгд
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Бусад
Подкаст
Видео
Нэвтрэх
Эх барих, эмэгтэйчүүд
Эмнэлзүйн тохиолдол 15
Дэлгэрэнгүй
19 настай эмэгтэй үс ургалт ихэссэн тул эмчид хандсан. Тэрээр 16 настай байхдаа энэ асуудлыг анх анзаарсан бөгөөд энэ нь аажмаар даамжирч, өөртөө итгэлгүй болгож, бикини өмсөж усан бассейнд явахаа больсон. Энэ нь түүний бусадтай харилцах харилцаанд мөн нөлөөлсөн. Гол төлөв гар, гуя , хэвлийн хэсэгт үс ургалт ажиглагддаг. Сүүлийн үед дээд уруул дээр үс ургах болсон. Тэр сахлаа хусах гэж оролдсон боловч энэ нь асуудлыг нь улам хүндрүүлж байсан. Үс гуужуулах тос үр дүнгүй байсан. Вакс тустай боловч маш үнэтэй учир дээд уруулын үсээ цайруулсан. Түүний эмч өнгөрсөн хугацаанд ямар нэгэн эм бичиж байгаагүй.
Ямар нэгэн архаг өвчний өгүүлэмжгүй. Сарын тэмдэг нь анх 13 насанд ирж, 30-35 хоногийн мөчлөгтэй байдаг. Сарын тэмдэг нь өвдөлтгүй, мөчлөг хооронд цус алдаж байгаагүй. Тэрээр бэлгийн харьцаанд орж байгаагүй.
Үзлэгт:
Биеийн жингийн индекс 29кг/м2. Артерын даралт 118/70мм.муб. гар , хөл, гуяны доод хэсэг, хэвлийн дунд хэсэгт хүйснээс доош үс их ургасан. Дээд уруул дээр бага хэмжээний үс ургасан. Хэвлий зөөлөн, тэмтрэлтээр үүсгэвэр тэмтрэгдэхгүй. Бэлгийн харьцаанд ороогүй учраас аарцгийн эрхтэний үзлэг заалтгүй.
Асуултууд:
• Та энэ эмэгтэйд ямар онош тавих вэ?
• Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
Хариулт
Онош нь өндгөвчний олон уйланхайжих хам шинж (PCOS) юм. Энэ нь үсжих хам шинж, батга, БЖИ ихсэх, сарын тэмдэг бага зэрэг тогтворгүй болох зэрэг эмнэлзүйн шинжүүдээр илэрдэг. Биохимийн шинжилгээнээс харахад андрогены бага зэргийн өсөлт, LH-ийн FSH харьцаа нэмэгдсэн байна.
Хэрэв тестотероны түвшин өндөр байсан бол андроген ялгаруулдаг хавдрыг (андроген ялгаруулдаг өндгөвч, гипофиз эсвэл бөөрний дээд булчирхайн хавдар ) үгүйсгэх хэрэгтэй. Гиперандрогенизмын бусад шалтгаануудад нь ятроген, (глюкокортикоид, даназол, темтостерон ) идиопатик эсвэл удамшлын шалтгаанууд ордог.
Нэмэлт шинжилгээ
Хэвлийн хөндийн хэт авиа шинжилгээгээр (PCOS)-н хэт авиан өөрчлөлтүүдээр оношилж болох ч энэ хам шинжийг батлахад чухал ач холбогдолтой шинжилгээ биш юм.
Эмчилгээ
Гиперандрогенизмын бусад ноцтой шалтгаануудыг үгүйсгэсний дараа хирсутизмын олон төрлийн эмчилгээнүүдээс эхэлдэг. Ихэвчлэн эхний эмчилгээнд ципротерон ацетат агуулсан жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг (ко-циприндиол) ууж эхлэхийг зөвлөдөг. Ципротерон ацетат нь прогестогений идэвхжилтэй андрогены эсрэг үйлдэлтэй юм. Үсний ургалтанд нөлөөлөх хүртэл хэдэн сар шаардагдах бөгөөд тэр хооронд гоо сайхны эмчилгээнд үргэлжлүүлэн орох шаардлагатай байдаг.
Хэрэв энэ нь үр дүнгүй бол ципротерон ацетатыг дангаар нь өндөр тунгаар эсвэл ко-циприндиолтой хамт хэрэглэж болно.
Ерөнхий зөвлөмжид жингээ хасахыг зөвлөдөг, учир нь энэ нь өндгөвчний (PCOS)-н шалтгаант үүссэн бодисын солилцооны тэнцвэргүй байдлыг тогтворжуулж, гиперандрогенизмтэй холбоотойгоор үүсэх зүрх судасны тогтолцооны эрсдэлийг бууруулж байдаг.
Түлхүүр ойлголтууд:
• Хирсутизмтэй ихэнх эмэгтэйчүүд өндгөвчний олон уйланхайжих хам шинжтэй (PCOS) байдаг ба гэр бүлийн гишүүд нь ижил эмгэгтэй байх хандлагатай байдаг.
• Тестостероны түвшин 5нмоль/л-эс дээш байвал андроген ялгаруулдаг хавдрыг үгүйсгэх хэрэгтэй.
• Хирсутизм нь сэтгэл зүйд ихээхэн нөлөө үзүүлдэг байна.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч
платформ.
×
Бүтээгдэхүүн сагсанд амжилттай нэмэгдлээ.
Захиалах
×
Та Facebook хаягаа ашиглан манай системд нэвтэрнэ үү.
Facebook