https://cdn.zochil.shop/1c2df161-9546-4b78-990f-3bf78147ba88_t1500.jpg

Эх барих, эмэгтэйчүүд

Эмнэлзүйн тохиолдол 2

Дэлгэрэнгүй

27 настай, жирэмсний 19 долоо хоногтой эмэгтэй төрөхийн өмнөх эмнэлэгт үзүүлэхээр ирэв. 22 насандаа үр хөндөлтөд орж байсан бөгөөд одоо жирэмсэн болсондоо баяртай байгаа гэнэ. Жирэмсний 8 долоо хоногтойд эх барих эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд ЦЕШ, АД болон хэт авиан шинжилгээ хэвийн байв. Жирэмсний 14 долоо хоног хүртэл дотор муухайрах бөөлжих шинж тэмдгүүд байсан, одоо эдгээр шинж тэмдэг арилсан боловч их ядарч, жин нэмэх болсон, мөн өдрийн ихэнх цагт даарч хүйтэн мэдэрдэг болсонд өөрөө ч их гайхаж байна гэнэ.

Бодит үзлэгт:

Эмэгтэйн биеийн байдал ядарч сульдсан, сэтгэл санааны байдал тааруу. АД 115\68 мм.муб. Пульс 1 минутад 58 удаа. Хэвлийн үзлэгээр өөрчлөлтгүй.

Асуултууд:

• Ямар онош тавих вэ? Шинжилгээ хийхдээ юуг анхаарах (хайх) вэ?

• Эх болон урагт ямар нэгэн эрсдэл бий юу?

• Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

ЦЕШ-р хөнгөн зэргийн цус багадалт, улаан эсийн дундаж эзлэхүүн бага байгааг харуулж байна. Энэ нь зовууриудыг тайлбарлахад хангалтгүй юм. Бамбайн дааврын шинжилгээгээр гипотиреозыг оношилсон. Радио идэвхт йод болон мэс заслын эмчилгээ, бамбайн дааврын илүүдлийн өгүүлэмж байхгүй тул Хашимото тиреоидит байх магадлал бага. Энэ тохиолдолд идиопатик микседема байх магадлал өндөр. Ядарч сульдах, хүйтэнд мэдрэг болох, жин нэмэх нь бамбайн дутагдлын шинжүүдэд ордог. Мөн арьс хуурайших, үс хэврэг болж хугарах, сэтгэл санаагаар унах болон өтгөн хатах зэрэг зовууриар илэрч болно.

Үзлэгээр брадикарди, гүн рефлексүүд хөшингө болох, бамбай томрох зэрэг шинжээр илэрч болно.

Жирэмсэнд тохиолдох үр дагавар болон эмчилгээ

Бамбайн дутмагшил нь 100 жирэмслэлтийн 1-д тохиолддог. Гипотиреозын ховор тохиолдох хүндрэлийн нэг Микседематозын команд орох нь амь насаа алдах эрсдэл өндөртэй байдаг. Ийм үед яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй бөгөөд тироксин болон бусад нэмэлт эмчилгээ шаардлагатай. Хүндрээгүй гипотиреозын үед TSH, T4-н шинжилгээнд үндэслэн тироксин нэмэлтээр хэрэглэхийг зөвлөнө. Жирэмсэн үед тироксины хэрэгцээ нэмэгддэг тул TSH, T4-г 3 сар тутамд үзэхийг зөвлөнө. Гол зорилго нь TSH-г 5 mu/L-с багагүй байлгах юм.

(Жирэмсэн үед бамбай булчирхайн холбогч глобулин нь ихэсдэг ч гэсэн Т3, Т4-н ялгарлыг тогтворжуулах зохицуулга байдаг учир эдгээр нь жирэмсэн биш үеийнхтэй ижил байна)

Ураг

Эмчлэгдээгүй бамбайн дутмагшил нь үргүйдэл, зулбалт, амьгүй төрөлт болон манас таталтад өртөх эрсдэл өндөртэй байдаг. Тиймээс оношилж эмчлэх нь эх болон урагт хэрэгтэй. TSH-эсрэг бие нь маш ховор тохиолдолд ихсээр дамжин урагт очин ургийн бамбайн дутмагшил үүсгэж болох бөгөөд хэрэв тийм бол нярайд үүссэн эсэхийг сэжиглэх хэрэгтэй.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.