https://cdn.zochil.shop/e5ea770c-322a-4f76-83a5-bd1bad06e506_t1500.jpg

Ревматолог

Эмнэлзүйн тохиолдол 33

Дэлгэрэнгүй

18 настай эрэгтэй, халуурна, 2 өвдөг, тохойгоор байсхийгээд өвдөнө гэнэ. Түүний баруун өвдөг үзүүлэхээс 7 хоногийн өмнө 1 өдөр хавдаж улайсан.Үзлэгээр бага зэргийн халуунтай. Зүрхний орой хэсэгт суга руу дамжсан систолийн 3/6 өндөр давтамжтай шуугиан, уг хэсэгт диастолийн дунд хэсгийн зөөлөн шуугиан сонсогдоно. Гарын ар талын шөрмөсөн дээр эмзэглэлтэй зангилаа тэмтрэгдэнэ. Хэвлийгээр улаан өнгийн тууралт гарсан. Зарим нь голоосоо эдгэж байгаа гэхээр.

Лабораторийн шинжилгээнд: HCT: 42% WBC: 12,000/µL үүнд 80% нь олон төрлийн бөөмт лейкоцит, 20% нь лейкоцит ,ESR: 60 mm/h. ЗЦБ-ийг хавсаргав.Онош тодруулахад хамгийн чухал шинжилгээ аль нь вэ?

A. Цусны ариун чанар

B. Антистрептолизин О эсрэг бие (ASO)

C. Эхокардиограмм

D. Бөөмийн эсрэг ауто эсрэгбие (ANA)

E. Креатин киназ (CrK)

Зөв хариулт В

Энэ 18 настай залууд хэрх өвчний шинж тэмдэгүүд илэрсэн байна. Хэрхийг Жонсийн шалгуураар үнэлдэг. Ойрын үед стрептококын халдвар авсан түүх түүн дээр нэмээд 2 гол шалгуур эсвэл 1 гол 2 туслах шалгуур бүрдэж байвал цочмог хэрх өвчин гэж оношлоно. Гол шалгуурт кардит, полиартрит, хорей, тойрог хэлбэрийн улаан тууралт, арьсан доорх зангилаа орно. Туслах шалгуурт халуурах, полиартралги, улаан эсийн тунах хурд (ESR) ихсэх, ЗЦБ-т PR уртсах хамаарна. Энэ өвчтөнд артрит, халуурах, зүрхний шуугиан (митрал хавхлагын дутагдлын) зэрэг эмнэлзүйн шинжүүд илэрсэн. Дээр нь тойрог хэлбэрийн улаан тууралт, арьсан доорх зангилаа үүссэн байна. Хэрхийн арьсан доорх зангилаа нь вандуйн хэмжээтэй, ихэнхдээ үе нугалдаг булчингийн шөрмөс дагаж гардаг.Тууралт нь улаан өнгийн тойрог хэлбэрийн, голдоо цэвэр, ирмэг нь жигд онцлогтой.Лабораторийн шинжилгээнд улаан эсийн тунах хурд ихсэнэ. ЗЦБ-т I зэргийн AV зангилааны хориг гарч болно. ASO бол энэ шинж тэмдэг илрэхээс өмнө стрептококкийн халдвар авсан эсэхийг мэдхэд хэрэгтэй шинжилгээ. Эндокардит(тиймээс цусны ариун чанар, эхокардиограм заавал хийхийг зөвлөдөг)-ийн үед халуурах, үений зовиурууд илрэх, арьсан доорх зангилаа илэрч болох боловч диастолийн шуугиан эсвэл арьсны өвөрмөц тууралт нь түүнтэй хамааралгүй. Чонон хөрвөс , зүрхний шигдээс гэж сэжиглэхээр өөр шинж алга.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.