Хаах
Бидний тухай
Сургалт
Мэдээлэл
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Подкаст
Видео
Мэдээ
Холбоо барих
Түгээмэл асуултууд
Бүгд
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Бусад
Подкаст
Видео
Нэвтрэх
Дотоод шүүрэл
Эмнэлзүйн тохиолдол 34
Дэлгэрэнгүй
Эмнэлзүйн тохиолдол 34
28 настай эрэгтэй сүүлийн сарын хугацаанд босох үедээ олон удаа ухаан алдаж унасан өгүүлэмжтэй. Тэрээр их ядарна, бага зэрэг хэвлийгээр таагүй мэдрэмжтэй, булчин суларснаас болоод ачаалал даах чадвар буурсан гэнэ.
Хэд хэдэн хүнсний харшилтай тул анафилакси болж байсан.
Лабороторийн шинжилгээнд дараах өөрчлөлтүүд илэрсэн
Дараах эмнэлзүйн шинж тэмдгүүдийн аль нь тухайн өвчтөний оноштой хамгийн нийцэх вэ?
A. Чонон хөрвөс
B. Хуурай ханиалгалт
C. АД ихсэх
D. Нөсөөжилт
E. Бамбай булчирхай томрох
Энэ өвчтөний ядрах, ухаан алдах, булчин сулрах, цусанд эозинофил өндөр байгаа нь глюкокортикоидын дутагдалтай, харин гипонатриеми, гиперкалиеми нь минералокортикоидын дутагдалтай холбоотой гэж үзэхээр байна. Эдгээр шинж тэмдгүүд нь Аддисоны өвчин (мөн бөөрний дээд булчирхайн анхдагч дутагдал гэж нэрлэдэг) байх магадлалыг илтгэж байгаа бөгөөд өглөөний кортизол болон адренокортикотропын дааврын (ACTH) түвшинг тодорхойлох шаардлагатай.
Аддисоны өвчинтэй хүмүүст кортизол даавар өнчин тархитай хариу урвал байхгүйн улмаас адренокортикотропын дааврын шүүрэл нэмэгддэг ба улмаар меланоцитыг өдөөдөг дааврын шүүрэл мөн ихэсдэг. Энэ даавар нь меланины ялгарлыг өдөөдөг бөгөөд энэ нь өвөрмөц нөсөөжилтөнд ялангуяа үений нугалаа хэсгийн арьс болон буйлны гадаргуугийн нөсөөжилтөнд хүргэдэг.
Бамбай булчирхайн томрол буюу бахуу нь Хашимотогийн өвчин, Грейвсийн өвчин, бамбай булчирхайн зангилаат өвчин зэрэг бамбай булчирхайн янз бүрийн эмгэгийн шинж тэмдэг байж болно. Бөөрний дээд булчирхайн дутагдлын олон шинж тэмдэг тухайлбал ядарч сульдах нь Хашимото бамбай булчирхайн үрэвслээс үүдэлтэй гипотиреодизмтэй давхцаж болох ч уг өвчтөний бамбай булчирхайг сэдээгч дааврын түвшин хэвийн байгаа тул энэ оношийг үгүйсгэж байна. Энэ тохиолдолд цаашид бамбай булчирхайн өвчин хайх шаардлагагүй юм.
Даралт ихсэлт нь анхдагч эсвэл эмийн болон бусад өвчний шалтгаант хоёрдогч хэлбэрээр илэрч болно. Бөөрний дээд булчирхайн зарим өвчин тухайлбал анхдагч альдостеронизм (энэ тохиолдолд цусан дахь калийн түвшин бага байна) мөн феохромоцитома нь цусны даралт ихсэх шалтгаан болдог. Гэвч энэ өвчтөний шинж тэмдэг болон лабораторийн шинжилгээний үзүүлэлтүүд нь хоёрдогч шалтгаантай цусны даралт ихсэх өвчинтэй нийцэхгүй байна.
Хуурай ханиалга нь янз бүрийн нөхцөлд илэрч болох ба заримдаа ядрах, цусны эозинофилийн түвшин ихсэх зэрэг шинж тэмдэгтэй хавсарч илэрч болно (жишээлбэл астма, стронгилоидоз г.м.). Гэхдээ эдгээр нөхцөл байдал нь ихэвчлэн амьсгаадах зэрэг бусад шинж тэмдгүүдтэй байдаг бөгөөд ухаан алдах, цусан дахь калийн түвшин ихсэх зэрэг шинж тэмдэг илэрдэггүй.
Чонон хөрвөс нь янз бүрийн нөхцөлд тохиолдож болох бөгөөд зарим үед цусан дахь эозинофилийн түвшин ихэссэн байж болдог (тухайлбал харшлын урвал, шимэгчийн халдвар). Гэвч энэ өвчний үед гиперкалиеми илэрдэггүй. Ухаан алдах нь анафилакси зэрэг хүнд хэлбэрийн харшлын урвалын үед ажиглагдаж болох боловч энэ нөхцөлд хэл хавагнах, бөөлжих зэрэг харшлын урвалын бусад шинж тэмдгүүд илэрдэг.
Эх сурвалж: NEJM

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч
платформ.
×
Бүтээгдэхүүн сагсанд амжилттай нэмэгдлээ.
Захиалах
×
Та Facebook хаягаа ашиглан манай системд нэвтэрнэ үү.
Facebook