https://cdn.zochil.shop/72fe3ec7-b2ca-459f-ab8b-88b3ec6a5d55_t1500.jpg

Бөөр

Эмнэлзүйн тохиолдол 16

Дэлгэрэнгүй

63 настай эмэгтэй умайн хүзүүний хавдрын улмаас гистерэктоми болон аарцгийн хөндийн туяа эмчилгээ хийлгэж байсан. Одоо бөөрний цочмог дутагдалд (олигоури үе шат) орсон байна. Бодит үзлэгээр гүрээний венийн лугшилт ажиглагдахгүй, даралт хэвийн бөгөөд байрлалтай холбоотой өөрчлөгдөхгүй, хэвлийн үзлэгээр өөрчлөлт үгүй. Шээсний шинжилгээр шээсний хувийн жин 1,010, цилиндр болон бусад эсүүд илрээгүй. Шээсний FE Na-2%, сийвэн дэх Na түвшин 35 mEq/L байна. Дараахаас аль нь хамгийн оновчтой дараагийн алхам вэ?

А. Судсаар их хэмжээний шингэн сэлбэх.

В. Бөөрний хэт авиан шинжилгээ хийх.

С. Хэвлийн тодосгогчтой КТ хийх.

D. Шээсний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор фуросемид тарих.

Зөв хариулт: В

-Эхний ээлжинд бөөрний хэт авиан шинжилгээ хийж умайн хүзүүний хавдрын үсэрхийлэлийн байрлал байж болох 2 талын шээлгүүрийн бөглөрөл болон бөөрний усжилт зэргийг үнэлэх шаардлагатай.

-Өвчтөнд хийсэн бодит үзлэг болон шээсний шинжилгээгээр (FE>1%) гиповолемигүй байгаа учир шингэн их сэлбэх нь бөөрний үйл ажиллагааг сайжруулах магадлал бага юм.

-Фуросемид хэрэглэх нь шээсний гарцыг бага зэрэг нэмэгдүүлж болох ч бөөрний дутагдлын шалтгааныг олох, тавиланг сайжруулахад тус болохгүй.

-Хэт авиан шинжилгээ хийсний дараа нэмэлтээр СТ хийх шаардлага гарч болох ч тодосгогч бодис судсаар тарих нь бөөрний дутагдлыг улам гүнзгийрүүлж болзошгүй юм.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.