Хаах
Бидний тухай
Сургалт
Мэдээлэл
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Подкаст
Видео
Мэдээ
Холбоо барих
Түгээмэл асуултууд
Бүгд
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Бусад
Подкаст
Видео
Нэвтрэх
Хоол боловсруулах
Эмнэлзүйн тохиолдол 32
Дэлгэрэнгүй
70 настай эрэгтэй ядарч сульдана, тамирдана гэсэн зовиуртай үзүүлсэн. Архи хэрэглэдэггүй. Элэгний өвчний өгүүлэмжгүй. Тогтмол хэрэглэдэг эм байхгүй. Үзлэгээр склер шарласан. Элэг дэлүү тэмтрэгдэхгүй. Цусны шинжилгээнд нормохромын, нормоцитын цус багадалттай. Шээсний шинжилгээнд уробилиноген /-/ билирубин /+/. Цусны сийвэн дэх нийт билирубин 12 мг/дл, шууд билирубин 9,8 мг/дл. АСАТ/ аспартат аминтрансфераза/, АЛАТ/ аланин трансфераза/ хэвийн. Шүлтлэг фосфатаза 300 нэгж/л /хэвийн хэмжээнээс 3 дахин их/ .
Тухайн өвчтний шарлалтыг үнэлэх дараагийн алхам аль нь вэ?
A. Хэвлийн эхо эсвэл хэвлийн КТ
B. Элэгний вирус шалгах
C. Ретикулоцит тоолох
D. Сийвэнгийн ферритин
E. Митохондрийн эсрэг бие (AMA)
Зөв харулт: А
Өвчтөнүүдийн шарлалт цусан дахь шууд болон шууд бус билирубин өссөнтэй холбоотой байдаг. Шууд бус билирубин өсөх шалтгаануудад цус задрал, үр дүнгүй эритропоэз мөн ферментийн дутагдал /насанд хүрэгчдэд хамгийн түгээмэл тохиолддог нь Гилбертийн хам шинж/ зэргүүд орно. Усанд уусдаггүй шууд бус билирубин сийвэнгийн альбуминтай холбогддог. Aльбумин том хэмжээтэй учир түүдгэнцэрээр шүүгддэггүй тул шууд бус билирубин шээсэнд илэрдэггүй. Тухайн өвчтөний шээсэнд билирубин, цусанд шууд билирубин ихэссэн нь ихэвчлэн элэгний эсийн болон холестазын шалтгаант элэгний үйл ажиллагааны алдагдлыг илтгэж байдаг. Шүлтлэг фосфатаза илүү ихэссэн нь холестазын шалтгаантай болохыг харуулж байна. Трансминазууд хэвийн хэмжээнд байгаа нь /вирусийн болон архины шалтгаант г.м/ элэгний эсийн задралыг үгүйсгэж байна. Цөсний өвчин болон цөсний ялгаралт муудах шалтгаануудыг тодруулах хэрэгтэй. Хэвлийн хэт авиан шинжилгээ, хэвлийн КТ нь саад үүсгэж байгаа хавдар эсвэл чулууг илрүүлнэ. Хэрэв цусанд шууд бус билирубин өссөн тохиолдолд ретикулоцит тоолох хэрэгтэй. Гемохроматозыг ферритины үзүүлэлтээр үнэлдэг, энэ үед ихэвчлэн трансаминазууд хэвийн хэмжээнээс ихэсч, гепатомегали илэрдэг. Анхдагч билиар циррозын /AMA шинжилгээгээр үнэлдэг/ үед оношилгоогоор элгэн доторх болон гаднах цөсний сувгууд хэвийн харагддаг. Мөн тус өвчин ихэвчлэн дунд насны эмэгтэйчүүдэд тохиолддог.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч
платформ.
×
Бүтээгдэхүүн сагсанд амжилттай нэмэгдлээ.
Захиалах
×
Та Facebook хаягаа ашиглан манай системд нэвтэрнэ үү.
Facebook