https://cdn.zochil.shop/61908578-d151-46c1-bb9b-2c8345b811fc_t1500.jpg

Хоол боловсруулах

Эмнэлзүйн тохиолдол 31

Дэлгэрэнгүй

56 настай эмэгтэй томоохон компанид санхүүгийн албаны даргаар томилогдсоноос хэдэн сарын дараа хэвлийн дээд хэсгээр өвдөх болсон. Үүнийгээ ажлын стресстэй холбоотой гэж бодоод жоргүй худалдагддаг антацид эм уугаад түр зуур намдаж байжээ. Өөр эм уудаггүй. Нэгэн шөнө өвчтөний дотор муухайрч сэрээд их хэмжээтэй кофены шаар шиг зүйлээр бөөлжсөн байна. Үүний дараа бие нь суларч, хүйтэн хөлс гарсан гэнэ. Эмнэлэгт ирж шинжлүүлэхэд 12 хуруу гэдэсний шархлаанаас цочмог цус алдаж байгааг олж тогтоов.

Дараах тодорхойлолтуудаас аль нь зөв бэ?

А. 12 хуруу гэдэсний аденокарцинома байх магадлал хамгийн өндөр

В. 12 хуруу гэдэсний шархны шалтгаан эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс өөр байдаг

С. Өвчтөн H. Pylori халдвар авсан байх магадлал 50%- аас их

D. АНУ-д төрж өссөн хүнд үүний шалтгаан H.Pylori ихэнхдээ биш байдаг

E. 12 хуруу гэдэсний шархнаас авсан эдийн шинжилгээнд H.Pylori илрээд байдаггүй

Зөв хариулт: С

12 хуруу гэдэсний шарх эрэгтэйчүүдэд зонхилж тохиолддог. Дааврын бус үрэвслийн эсрэг эмийн бус шалтгаантай 12 хуруу гэдэсний шархтай нийт өвчтөнүүдийн 70% H pylori -н халдвар авсан байдаг. Харин ходоодны шархтай өвчтөнүүдийн 30%- 60%-д H pylori байдаг. Helicobacter pylori-н халдвар хөгжиж буй орнуудад түгээмэл байдаг ч АНУ-д ч нилээд тохиолдоно. Амьдралын түвшин дорой ялангуяа эрүүл ахуйн хүнд нөхцөлд амьдардаг өвчтөнүүдэд түгээмэл байдаг учраас ахуйн замаар дамждаг гэж үздэг. 12 хуруу гэдэсний шархтай өвчтөнүүдийн эдийн шинжилгээнд голдуу H pylori илэрдэг. H pylori -г оношлохоос өмнө ихэнх 12 хуруу гэдэсний шарх сэдэрч оношлогддог. 12 хуруу гэдэсний аденокарсинома бол дээд гэдэснээс цус алдах шалтгаан болоод байдаггүй.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.