https://cdn.zochil.shop/a305e9b0-8d9b-4983-9bc8-48f0c2065f3c_t1500.jpg

Хоол боловсруулах

Эмнэлзүйн тохиолдол 21

Дэлгэрэнгүй

57 настай эрэгтэй хэвлийгээр өвдөнө, баас хар өнгөтэй гарна гэсэн асуумжтай ходоодны дурангийн оношлогоо хийлгэв. Өвчтөн тамхи татдаг ба цусан дахь холестерины хэмжээ ихэссэнээс өөр өөрчлөлтгүй. Сүүлийн нэг сар ууц нуруугаар нь өвдөж, өвдөлт намдаах зорилгоор ацетаминофен 1000 мг-р уусан гэнэ. Ходоодны дурангийн оношлогоонд 12 хуруу гэдсэнд 3 см хэмжээтэй шарх тодорхойлогдов.

Дараах тодорхойлолтуудаас аль нь зөв бэ?

А. 12 хуруу гэдэсний шархыг хавдраас ялган оношлохын тулд эдийн шинжилгээ авах

В. Эхний эгнээний эмчилгээнд ацитаминофены хэрэглээг зогсоох

C. Өвчтөн ямар нэгэн хорт хавдраар өвдөх эрсдэл багатай

D. Дээрх өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйлст нийгэм эдийн засгийн ядуу байдал ордог

E. Энэ өвчний үед ходоодны антрум хэсгийн шарх ховор тохиолддог.

Зөв хариулт: D

Өвчтөнд үүсээд буй 12 хуруу гэдэсний шарх нь цөөн тохиолдолд дааврын бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаантай бол дийлэнх тохиолдолд хеликобактерийн шалтгаантай байдаг. Өвчтөн ацетаминофен хэрэглэж байсан бөгөөд эмийн шалтгаант ходоодны шарх үүсгэхэд нөлөөлдөг дааврын бус үрэвслийн эсрэг эм (NSAID) хэрэглээгүй. Хеликобактерийн халдвар нь нийгэм, эдийн засаг, боловсролын доогуур үзүүлэлттэй хамааралтай байдаг. Ихэвчлэн дээрх шалтгаан нь ходоодны антрум хэсэгт шарх үүсгэдэг ч зарим тохиолдолд 12 хуруу гэдэсний шарх үүсч болно. 12 хуруу гэдэсний шарх хавдарт шилжих нь ховор байдаг бол ходоодны шарх хавдарт шилжих нь илүү байдаг. Хеликобактерийн шалтгаант ходоодны шархны эхний эгнээний эмчилгээнд хеликобактерын эридикац эмчилгээг хийнэ.

Эх сурвалж: Harrison’s principles of internal medicine self-assessment and board review.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.