Хаах
Бидний тухай
Сургалт
Мэдээлэл
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Подкаст
Видео
Мэдээ
Холбоо барих
Түгээмэл асуултууд
Бүгд
Эмнэлзүйн тохиолдол
Гэмтэл
Мэс засал
Нүд
Эх барих, эмэгтэйчүүд
Ревматолог
Дотоод шүүрэл
Бөөр
Хоол боловсруулах
Уушги
Зүрх судас
Онолын мэдээлэл
Эмнэлзүйн удирдамжууд
Асуулт&Хариулт
Зурган мэдээлэл
Med Flashcards
X-ray
ECG
Image challenge
Бусад
Подкаст
Видео
Нэвтрэх
Хоол боловсруулах
Эмнэлзүйн тохиолдол 5
Дэлгэрэнгүй
65 настай эрэгтэй 2 долоо хоногийн өмнө хэвлийн цочмог өвдөлт, цус багадалт, амьсгалын дутагдлын шинжүүдтэй, АД унасан байдалтай яаралтай ирж үзүүлсэн. Өвчтөний түүхэнд өмнө нь АДИӨ, гиперхолестеринеми оношлогдож эналаприл, аторвастатин уудаг байсан. Лапаротоми хийж хэвлийг нээхэд 12 хуруу гэдэсний шархлаа перитонит, гемоперитонитээр хүндэрсэн байв. Ваготоми болон Билрот 1 (гастродуоденостоми) анастомоз хийв. Удалгүй өвчтөний биеийн байдал сайжирч, ердийн хоолны дэглэмд шилжиж, тамир тэнхээ оров . Цусан дахь цагаан эс болон гемоглобин хэвийн хэмжээнд хүрсэн.
Өнөө өглөө өдрийн хоолноос хойш 3 цагийн дараа өвчтөний толгой эргэн манарч, зүрх дэлсэж, хүйтэн хөлс нь гарах болсон. Биеийн хэм 36 градус, зүрхний цохилт минутад 110 удаа, АД 120/70 мм.муб, сатураци 95% байв.
1. Өвчтөний биеийн байдлыг үнэлж дараах өөрчлөлтүүдээс хамгийн тохирохыг сонгоно уу?
A. Анеми
B. Гипогликеми
C. Цээжний КТ дээр уушгины эмболи илрэх
D.Тархины цахилгаан бичлэгт эпилепси оношлогдох
E. ЗЦБ дээр ST сегмент гол тэнхлэгээс дээш өргөгдөх
2. Дээрх эмнэлзүйн тохиолдолд гарч буй өвчтөний эмнэлзүйд аль онош хамгийн оновчтой вэ?
A. Ходоодны цочмог цус алдалт
B. Чихрийн шижин
C. Дэмпинг синдром
D. Зүрхний доод ханын шигдээс
E. Уушгины эмболи
Зөв хариулт: 1 B, 2 C
Ходоод, 12 хуруу гэдэсний шарх эмийн эмчилгээнд үр дүнгүй байх эсвэл шархны хүндрэл илэрсэн үед мэс заслын эмчилгээ хийгддэг. Сүүлийн үед ходоод, 12 хуруу гэдэсний шарх, түүний хүндрэлийг эмчлэх эмийн болон эндоскопын аргууд хөгжсөний үр дүнд ходоодны шархны заалтаар хийгдэх мэс заслын тоо 90% орчим буурсан байна. Эмэнд тэсвэртэй ходоодны шарх ховор тохиолддог. Нийт тохиолдлын 2-3%-д ходоод гэдэсний шарх цоорох тохиолдол ажиглагддаг. Ходоодны шархнаас цус алдсан тохиолдлуудын 10% нь ханын цооролттой хавсардаг бөгөөд энэ тохиолдол тавиланд муугаар нөлөөлдөг. Антрэктомитой хавсарсан ваготоми (гол эсвэл сонгомол) мэс заслын үед хүндрэл илүү тохиолддог ч дахин шарх үүсэх магадлал 1%-с бага байдаг. Антрэктоми хийснээр ходоодны шүүрлийг идэвхжүүлэгч гастриныг тасалдаг. Энэхүү мэс заслын дараа 2 үндсэн реанастомозыг хийдэг: гастродуоденостоми (Билрот l), гастроеюностоми (Билрот ll).
Дэмпинг синдром нь мэдрэл болон хоол боловсруулах замын шинж тэмдгүүдээс бүрдэх бөгөөд ваготоми, дренаж (ялангуяа Билрот мэс ажилбар) хийлгэсний дараа үүсдэг. Дэмпинг синдром эрт болон хожуу гэсэн 2 үе шаттай. Эрт үед хоол идсэнээс хойш 15-30 мин дараа хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, суулгах, гэдэс дүүрэх, зүрх дэлсэх, хүйтэн хөлс гарах, толгой эргэх зарим тохиолдолд ухаан алдалтаар илэрдэг. Ходоодны гиперосмоляр агууламж нарийн гэдэс рүү хурдан хоослогдсоноор гэдэсний хөндий рүү шингэн шилжиж, сийвэнгийн эзлэхүүн багасаж, гэдэсний цочмог суналт үүсч шинж тэмдгүүд илэрдэг. Мөн судасны идэвхит ХБЗ-ын дааврууд (вазоактив гэдэсний полипептид, нейротензин, мотилин) эрт үеийн Дэмпинг синдром үүсэх шалтгаан гэж онолын хувьд тайлбарладаг.
Дэмпинг синдромын хожуу үе шат хоол идсэнээс хойш 90 мин – 3 цагийн хооронд үүсдэг. Энэ үе шатанд вазомоторны шинж тэмдэг (толгой эргэх, хөлрөх, зүрх дэлсэх, ухаал алдах) давамгай илэрдэг. Дэмпинг синдромын хожуу үе шатанд инсулин хэт их ялгарснаар хоёрдогч гипогликеми үүсдэг гэж үздэг. Энгийн нүүрс усаар баялаг (ялангуяа сахароз) өндөр осмоляртай хоол идсэний дараа Дэмпинг синдром илүү илэрдэг. Мөн их хэмжээний шингэн зүйл уух нь хүртэл шинж тэмдгүүд илрэхэд нөлөөлдөг. Ваготоми дренажтай хавсарсан мэс ажилбарт орсон нийт өвчтөнүүдийн 50 хүртэлх хувьд эрт үеийн Дэмпинг синдром илэрдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шинж тэмдгүүд аяндаа багасдаг ч нийт тохиолдлын 1%-д удаан хугацаандаа үлддэг. Хэдийгээр дээрх эмнэлзүйн тохиолдолд тухайн өвчтөн уушгины эмбол, зүрхний шигдээс үүсэх эрсдэлтэй ч, илэрч буй шинж тэмдэг нь Дэмпинг синдромын улмаас үүссэн гипогликемийн шинж юм.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч
платформ.
×
Бүтээгдэхүүн сагсанд амжилттай нэмэгдлээ.
Захиалах
×
Та Facebook хаягаа ашиглан манай системд нэвтэрнэ үү.
Facebook