https://cdn.zochil.shop/3ef25787-42e3-4e7d-bcfd-658e39bda539_t1500.jpg

Зүрх судас

Эмнэлзүйн тохиолдол 35

Дэлгэрэнгүй

20 настай эрэгтэй халуурах, плеврын цээжний өвдөлт, бага зэргийн амьсгаадах гэх зовууриудтай ирж үзүүлсэн. Сүрьеэгийн халдвар авах эрсдэлт хүчин зүйлгүй. Багажийн шинжилгээнд перикардад шингэнтэй. Улаан эсийн тунах хурд 45мм/ц. Серолог шинжилгээгээр аутоиммуны эмгэгүүд үгүйсгэгдсэн. Перикардиоцентез хийхэд 1 литр шингэн (Serosanguinous) гарсан. Перикардын шингэн шинжилгээнд илгээхэд 2000 мм3 (2.0*109 л) лейкоцит, 90% лимфоцит илэрсэн.

Дараахаас тухайн өвчтөнд аль нь эхний сонголтын эмчилгээ вэ?

A. Метотрексат

B. Азатиоприн

C. Аспирин, Колхицин

D. Преднизолон

E. Перикардад триамцинолон

Зөв хариулт С

Тухайн өвчтөнд анх удаа цочмог перикардит оношлогдсон. Сүрьеэгийн шалтгаант перикардит сэжиглэж болох ч сүрьеэгийн эрсдэлт хүчин зүйл байхгүй учраас цочмог перикардитын эмчилгээ эхэлнэ. Эхний эмчилгээнд аспирин, колхициныг хослуулан хэрэглэдэг бөгөөд энэ нь шинж тэмдгийг багасгаж, дахилтаас сэргийлдэг. 

Цочмог перикардитын үед преднизолон зэрэг глюкокортикоидуудыг хэрэглэх нь дахилт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болохыг хэд хэдэн судалгаагаар харуулсан. Иймд глюкокортикоидыг аспирин, колхицин эмчилгээнд эсрэг заалттай перикардитын үед зөвлөх хэдий ч дахилттай перикардит бүхий өвчтөнүүдэд зөв сонголт биш юм.

Метотрексат эсвэл азатиоприныг хүнд хэлбэрийн дахилттай перикардитын эмчилгээнд хэрэглэж болох ч эдгээр эмнүүдийн талаар хэвлэгдсэн судалгаа ховор байдаг.

Цочмог перикардит бүхий өвчтөнүүдэд триамцинолоныг хэвлийн хөндийд хүргэх талаарх мэдээлэл хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр энэ арга нь цөөн тооны өвчтөнд амжилттай болсон ч эмчилгээний эхний сонголт биш юм.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.