https://cdn.zochil.shop/483b1011-aa47-4fc1-9e5f-60cc61d42124_t1500.jpg

Зүрх судас

Эмнэлзүйн тохиолдол 12

Дэлгэрэнгүй

Гол зовиур: “шатаар алхахаар цээжээр өвдөөд байна”

Өвчний түүх болон үзлэг: 62 настай даралт ихэсдэг эрэгтэй 2 давхарлуу гархад л цээжин дээр юмаар дараад байгаа мэт болно, хүзүү, зүүн гарлуу дагаж өвдөнө гэсэн зовиуртай яаралтай туслажийн тасагт иржээ. Энэ зовиур илрээд 5 жил болж байгаа, сүүлийн хэд хоног нэмэгдэх хандлагатай. Зовиур 10 мин орчим үргэлжлээд амрахаар намдана гэнэ. Одоо бисопролол өдөр бүр уудаг, зовиур илэрсэн үед нитроглицерин хэрэглэдэг. Ихэнхдээ 2 таб-г хэрэглэхээр 5-10 мин дараа зовиур намддаг. Яг одоогоор зовиургүй боловч оношлуулахаар иржээ.

Даралт 135/95ммМуб, зүрхний цохилт 80 удаа/мин, амьсгалын тоо 14 удаа/мин.Үзлэгээр:гүрээний вен өргөсөөгүй,уушиг хэвийн.Зүрхийг чагнахад хэм жигд,хэмнэл хэвийн боловч 4-р авиа сонсогдоно.Хэвлий тайван, эмзэглэлгүй. Өөр мэдэгдэх өөрчлөлтгүй байв.

ЗЦБ: Синусын хэмтэй, ЗЦТ 80 удаа/мин, ST-T өөрчлөлт байхгүй.

- Хамгийн магадлалтай онош юу вэ?

- Ялган оношлогоо?

- Цаашид авах арга хэмжээ

Хариулт

Онош: Цээжний тогтвортой бах

Ялган оношлогоо

• Цээжний тогтворгүй бах

• Пневмоторакс

• Улаан хоолойн спазм

• Ходоодны сөөргөө

• Зүрхний шигдээс

Эмчилгээний төлөвлөгөө

1. Эмийн эмчилгээг үргэлжлүүлэх

2. Эмийн эмчилгээн дээр нэмээд аспирин,статин зэрэг шаарлагатай эмүүдийг нэмнэ

3. Зүрхний ангиографи

Дүгнэлт

Цээжний бах нь ачаалалтай холбоотой цээжний өвдөлт өгөөд амрахаар намддаг онцлогтой .Энэ өвчтөний хувьд цээжний бахын маш тодорхой зовуурийг хэлж байгаа бөгөөд ачаалал даах чадвар тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан байна. Өвдөлтөө намдаахын тулд эм хэрэглэж байгаа. Одоо ууж байгаа бисопролол нь даралтандаа ч ишемидээ ч боломжийн сонголт байна. Зүрхний 4-р авиа сонсогдож байгаа нь тавилан тодорхойлох ач холбогдолтой. Энэ нь удаан хугацаанд даралттай явсанаас үүссэн. Хөшингө зүүн ховдолруу тосгуур агшиж цус орох явцад үүсэх нэмэлт авиа юм. Манай энэ тохиолдлын хувьд эмийн эмчилгээнд үр дүн багатай байгаад шинж тэмдэг цааш нэмэгдэх хандлагатай байвал зүрхний ангиографи заалттай.

Зүрхний ангиографийн шинжилгээ нь титэм судасны нарийслийн зэрэг, байршлыг тогтоодог алтан стандард юм. 3 судасны өвчлөлтэй, зүүн гол салааны өвчлөлтэй үед судас давуулж залгах нээлттэй хагалгааны заалт байж болно. Сүүлийн жилүүдэд судсан дотуурх эмчилгээний арга техник, стентийн чанар зэрэг нь үсрэнгүй хөгжиж байгаа тул эмчилгээний заалт, үр дүн улам нэмэгдэж байна.Тэгээд нь энэ арга нь өвчтөнд зовиур шаналгаа багатай тул хэрэглээ нэмэгдэж байгаа.

2025 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.